Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Айл өрхүүдийг түлшээр тасалдуулж байгаа нь санаатай юм уу, санамсаргүй юм уу, ямар учиртай юм бэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Нийслэлийн Удирдах ажилтнуудын хурлаар сайжруулсан түлшний асуудлыг хэлэлцэж байгаа аж. Учир нь сайжруулсан түлш хомстолд орж, цэгүүдэд иргэд олон цагаар дугаарлаж, түлш авч байна.

Удирдах ажилтнуудын хуралдааны үеэр Хотын дарга Д.Сумъяабазар "Тавантолгой түлш компанийн удирдлагуудаас асуумаар байна. Яагаад түлш тасалдаад байгаа юм бэ. Яагаад өмнөх оны үетэй нөөцийн асуудал хүрэхгүй, 25 мянга гаруйгаар дутуу байгаа юм бэ. Цэгүүдээ яагаад нэмэхгүй байгаа юм"

Тавантолгой түлш ХХК "Тавантолгой түлш дээр өнөөдөр нийт 588 ажилтан ажиллаж байна. Баруун бүсийн 1,2,3 дугаар үйлдвэр ажиллаж байна. Өнөөдөр 4 дүгээр үйлдвэр ашиглалтад орно. Зүүн бүсийн үйлдвэр дээр дахин боловсруулахын хоёр шугам өнөөдрөөс ажиллаж байна. Нийт 281 цэг өнгөрсөн 7 хоногоос ажиллаж эхэлсэн. Энэ долоо хоногоос цэгийг үе шаттайгаар нэмэгдүүлж 450 болгохоор ажиллаж байна. Сайжруулсан түлшний түгээлт хийж буй автомашины тоо 217 байна. Түлшний нөөц 72 мянга байна.

Нөөц тасалдах болсон шалтгаан нь Засгийн газрын өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Баруун бүсийн үйлдвэрийг зогсоож, Зүүн бүсийн үйлдвэр рүү нүүлгэхээр шийдвэрлэсэн. Улмаар 4 сарын хугацаанд үйл ажиллагаа зогссон. Өнгөрсөн наймдугаар сарын 2-ноос ажиллаж байна"

Хотын дарга Д.Сумъяабазар "Зүүн үйлдвэрийг Баруун үйлдвэртэй нийлүүлдэг нь бодлогын том алдаа байсан. Ийм бүтэлгүй зүйл санаачилсан улсууд, Улаанбаатар хотын айл өрхүүдийг дулаан хангамжаар нь тасалдуулж байгаа нь санаатай юм уу, санамсаргүй юм уу, ямар учиртай юм бэ. Нийслэлээс санхүүжилт өгөөд байдаг. Ажилчдынхаа урамшуулал, цалингаа тавьж чадахгүй байхаар чинь наад үйлдвэрт чинь хэн ажиллах юм бэ. Хүндрээд байгаа нөхцөл байдлаа шийдвэрлэ" гэлээ.

Улмаар "Тавантолгой түлш" ХХК-нд үүсээд байгаа асуудлыг Ерөнхий сайдад танилцуулахаар болсон байна.

84-р сургуулийн захирал тэтгэвэрт гарах болсон тул ажлаас нь чөлөөлөхөөр болжээ
84-р сургуулийн захирал тэтгэвэрт гарах болсон тул ажлаас нь чөлөөлөхөөр болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.