Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шар өвс шатаавал шинэ өвс сайн ургадаг гэж үнэн үү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Өнжмөл өвсийг шатаахгүй байх нь зөв. Юуны түрүүнд гал түймрийн аюулаас сэргийлэх зорилгоор. Мөн манайх шиг хуурай оронд өнжмөл өвс нь тодорхой хэмжээнд хамгаалалт болж байдаг аж. Хөрс чийгээ алдаж хуурайшихаас, мөн шимт хар болон бор шороон нимгэхэн давхарга нь хатаад салхинд хийсээд алга болохоос ч хамгаална. Тухайлбал өнжмөл өвсөнд амьдарч буй олон жижиг амьтад нь, хорхой шавьж устгадаг байна.

Шатаачихвал амархан ногоордог гэдэг нь нэг талаасаа үнэн мэт харагддаг боловч шатаагаад ногоорсон гэхээсээ илүү шинэ залуу нахиа соёолжийг халхалж байсан хуучин өвс нь байхгүй болоод нүцгэрсэн учраас тэгж харагддаг ажээ.

Харин заавал устгах шаардлагатай болсон үед өнжсөн өвсийг гар болон цахилгаан хадуураар хадаж авах нь зөв юм.

Хувийн автомашинтай жолоочийг COVID-19-ийн тандалт, хариу арга хэмжээний багт өдрийн 50,000 төгрөгөөр ажиллуулна
Хувийн автомашинтай жолоочийг COVID-19-ийн тандалт, хариу арга хэмжээний багт өдрийн 50,000 төгрөгөөр ажиллуулна
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.