Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Яармагийн түргэн тусламжийн төвийг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлнэ“

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 1 секунд

Яармагт ажиллаж байсан түргэн тусламжийн төвийг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэхээр болжээ. Энэ талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Яармагт ажиллаж байгаа түргэн тусламжийн төвийг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, зураг төслийг гаргасан бөгөөд нийтдээ 500 гаруй сая төгрөгийн зардал гарна гэж тооцоолсон. Тэрний ач холбогдол нь тэртээ тэргүй түр байж байгаа төвийг цаашдаа үргэлжлүүлээд байнгын тогтвортой ажиллах орчинд нүүлгэх нь зөв юм. Ковид19-ийн дараа ч Улаанбаатар хотын эмнэлгийн яаралтай тусламжийн үйл ажиллагааг нэмэгдүүлж үргэлжлүүлээд ажиллах боломжтой болгох юм. Өөрөөр хэлбэл, энэ технологи Монгол Улсын хэмжээнд анх удаа нэвтэрч эмнэлгийн яаралтай тусламжийн төвийг шилжүүлэн байгуулж ажиллаж байна" гэлээ.

Б.Болортуяа

Б.Бямбадорж: “Глобал“ санд бүртгэлтэй сайн дурын ажилчид өдрийн 50 долларын урамшуулалтай ажиллаж байгаа
Б.Бямбадорж: “Глобал“ санд бүртгэлтэй сайн дурын ажилчид өдрийн 50 долларын урамшуулалтай ажиллаж байгаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд