Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Даргыгаа хөнөөсөн цэргүүдийн шүүх хурал хойшиллоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын дарга 34 настай Г-г "Ака" буугаар олон удаа буудаж хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Тиймээс уг хэргийг үйлдсэн 19 настай М, Х нар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2021.9.29/ 10:00 цагт Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Учир нь шүүгдэгчийн нэг өмгөөлөгч нь халдвар авсан тул хуралдаанд ирж чадаагүй байна.

МИАТ компани үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ
МИАТ компани үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд