Есдүгээр сарын 28-нд нийслэлийн хэмжээнд I тунд 83, II тунд 335, нэмэлт сэргээх тунд 1363, нийт 1781 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна.
Тэгвэл өнөөдөр буюу есдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод суурин 25 цэгт 34 багийн 191 эмч, ажилтан ажиллаж, 3104 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дүүрэг тус бүрт байрлах дархлаажуулалтын цэгийн байршлыг танилцуулж байна.