Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэмтдийн зөвлөл: Амны хаалт бол дөрөвдэх тун

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 19 секунд

Улсын онцгой комиссын Эрдэмтдийн багийн нарийн бичгийн дарга О.Батбаяр дараах зөвлөгөөг өглөө. Тэрбээр "Манай улсад одоогийн байдлаар 255 мянган хүн гуравдугаар тунгаа хийлгээд байна. Эдгээр хүмүүсийн 0.1 хувь нь 14 хоногийн дараа өвчилсөн байна. Энэ нь гуравдугаар тун таныг халдвар авхаас сэргийлж чадаж байна гэсэн үг. Халдварын тархалт өндөр байгаа энэ үед амны хаалт бол халдвараас хамгаалах дөрөв дэх тун юм.

Учир нь гэвэл Монголд төдийгүй дэлхийн олон оронд амны хаалтыг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн ч гэсэн тогтмол зүүхийг уриалж байна. Амны хаалтыг гэрээсээ өөр орчинд авахгүй байх шаардлагатай. Амны хаалтаа авч үйлчлүүлдэг хоолны газар, рестарон, кофе шоп, паб зэрэг газруудаар орохгүй байх хэрэгтэй. Амны хаалтаа тогтмол хэрэглэж байгаа хүмүүсийн дунд өвчлөл огт бүртгэгдэхгүй байна.

Амны хаалт хэрэглэснээр та өөрийгөө хамгаалж чадна. Мөн гэрийнхнийгээ хамгаалж чадах хамгийн шилдэг арга юм" гэлээ.

Б.Болортуяа

Цагдаагийн албан хаагчийн биед халджээ
Цагдаагийн албан хаагчийн биед халджээ
 
Г.Дамдинням: Ойрын хугацаанд Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өөр гарцгүй. Гэхдээ уул уурхай өөрөө дотроо төрөлжих ёстой
Г.Дамдинням: Ойрын хугацаанд Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өөр гарцгүй. Гэхдээ уул уурхай өөрөө дотроо төрөлжих ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.