Хятад, Америкийн хамтарсан, Ухань дахь тахлын тухай баримтат кино "Эмми" шагнал хүртсэн талаар Жэнминь Жибао сонин мэдээлжээ.
Хятад, Америкийн найруулагч У Хаогийн кино нь "76 өдөр" нэртэй бөгөөд чухамхүү ийм хугацаагаар Уханийн хатуу хөл хорио үргэлжилсэн юм. Кинонд эмч нарын хүнд хүчир ажлыг харуулж, анхны өвчтөнүүдийн түүхийг өгүүлдэг аж.
Найруулагч У Хао жилийн өмнө Уханьд хатуу хөл хорио тогтоох үеэр энэ хотод байгаагүй, Шанхайд амьдарч байсан бөгөөд дараа нь Нью-Йорк хотод очин, тэндээсээ Ухань дахь хамтран зүтгэгчидтэйгээ холбогдсон байна. Ингээд цар тахлын эхэн үеийн хүнд нөхцлийг харуулсан баримтат киногоо бүтээжээ.
"76 өдөр" баримтат кино есдүгээр сарын 11-12-ны өдөр болсон 73 дахь удаагийн Creative Arts Emmy Awards наадмаар баримтат кино үйлдвэрлэлд оруулсан гавьяаныхаа төлөө шагнал хүртсэн байна. Өмнө нь энэ кино "Оскар"-ын шорт листэд багтаж байв.