Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Энэ үеэр хүн амын дархлаажуулалтын тоон мэдээллийн талаар хэлэлцлээ.
Одоогийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 68 хувь орчим нь вакцины хоёр тунд хамрагдаад байна. Харин нийт халдварын тохиолдол 260 мянга гаруй бүртгэгдээд байгаа буюу хүн амын 10 хүрэхгүй хувь халдвар авчээ.
Уулзалтын үеэр нэгэн статистикын талаар хэлэлцсэн нь хэрэв Монгол Улсын иргэд вакцинд хамрагдалгүй өдийг хүрсэн бол нийт хүн амын 70-аас дээш хувь нь халдвар авах байсан гэх судалгаа гарсан байна.