Халдварын тоо өнөөдөр 3700 давсан нь иргэдийг айдаст автуулаад байна. Учир нь хичээл сургууль дөнгөж эхэлмэгц ийнхүү тохиолдлын тоо эрс нэмэгдсэн нь цаашдаа халдвар улам нэмэгдэх эрсдэлтэй хэмээн үзэж байгаа юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Халдварын тоо 3700 давлаа. Цаашдаа улам их нэмэгдэх байх. Яамны зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?
-PCR шинжилгээний эзлэх эерэг гарах хувь 20 хувьтай байгаа. Зарим сургууль, цэцэрлэг орж байгаатай холбоотойгоор боловсролын салбарын ажилчид маш их шинжилгээ өгсөн. Хөдөө орон нутагт ч тандалтын шинжилгээ хийгдсэн. Нийт 20 мянга гаруй шинжилгээ хийснээр 3700 гаруй халдвар илэрсэн.
-Халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаад эцэг эхчүүд маш их санаа зовж байна. Учир нь хичээл сургууль дахиад карантилах эрсдэлд орох вий?
-Бид хэлсэн. Тавдугаар сарын 22-ноос ямар нэгэн хөл хорио тогтоохгүйн төлөө бүх боломжийг ашиглаж, хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Хамгийн гол нь иргэд өөрсдөө хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар барих хэрэгтэй байна.
-Нийт тохиолдлын хэд орчим хувийг дельта вирус эзлэж байна вэ?
-50 орчим хувьд нь дельта хувилбар байгаа гэж үзэж байна.
-Хоёр тун хийлгээд халдвар аваад эдгэрсэн хүмүүст гуравдугаар тун хийхгүй гэх юм. Үүнд тайлбар өгөөч?
-Хоёр тун хийлгээд өвдсөн хүний эсрэг бие маш өндөр байгаа гэсэн судалгаа гарсан. Улмаар 3-6 сарын дараа буурч байгаа. Хоёр тунгаа хийлгээд гурван сар болсны дараа гуравдугаар тунг хийлгэж болно гэж бид хэлж байгаа.