Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тус улсад ажиллах хүсэлтэй 3469 иргэн бүртгүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалт өнөөдөр эхэлж байна. Тодруулбал, Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг энэ оны зургадугаар сарын 29, 30-ны өдөр цахимаар зохион байгуулж, нийт 3,469 иргэн бүртгүүлсэн байсан юм. Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалтыг БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хуваарийн дагуу өнөөдрөөс эхлүүлсэн аж. Тус шалгалт нь аравдугаар сарын 19 хүртэлх хугацаанд ХХҮЕГ-ын байранд өдөрт дөрвөн ээлжээр зохион байгуулагдах юм. Шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд ханган зохион байгуулах бөгөөд хариуг арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зарлах аж.

Харин БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визний хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Тусгай шалгалтад 83 иргэн бүртгүүлжээ. Тусгай шалгалтыг есдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, хариуг аравдугаар сарын 20-нд зарлана гэдгийг ХХҮЕГ-аас мэдээллээ.

Энгийн болон тусгай шалгалтад тэнцсэн иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн 2022, 2023 оны нөөцөд орох аж.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хэлээ бүрэн сурч, эзэмшихэд бүх шатанд анхаарч ажиллах ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хэлээ бүрэн сурч, эзэмшихэд бүх шатанд анхаарч ажиллах ёстой
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.