Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 113,490 тун Файзер вакциныг өнгөрөгч наймдугаар сарын 25-ны өдөр хүлээн авчээ.
Вакцин худалдан авах гэрээний дагуу энэ оны хоёрдугаар улиралд нийт 255,060 тун вакцин хүлээн авсан бөгөөд гуравдугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 790,920 тунг хүлээн аваад байгаа аж. Үлдэгдэл тунг хуваарийн дагуу есдүгээр сарыг дуустал хүлээн авахаар болжээ. Файзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулж буй юм.