Талибануудад эзлэгдсэн афганчуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг АНУ болон Их Британийн цэргүүд гүйцэтгэж байгаа билээ. Талибанууд афганчуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг түргэвчлүүлэх хүсэлтэй байгаагаа АНУ-д хүргүүлээд байсан юм. Тухайлбал нүүлгэн шилжүүлэлтийг энэ сарын 31-ны дотор гүйцэлдүүлэхийг хүссэн юм. Мөн урд шөнө Афганистаны нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудлын ойролцоо дэлбэрэлт болж, АНУ-ын 13 цэргийн албан хаагч амь үрэгджээ. Тэгвэл энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Аюул, эрсдэлийг үл харгалзан бид 100,000 гаруй хүнийг хэдхэн хоногийн дотор нүүлгэн шилжүүлж чадсан. Бид эрхэм зорилгоо биелүүлж чадна, бид хийх ёстой.
Террористууд бидэнд саад болохгүй. Бидний зорилгыг тэд зогсоохыг зөвшөөрөхгүй. Бид нүүлгэн шилжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.