Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын медальтнуудыг “Алтан Од“ одонгоор шагналаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 7 секунд


“Токио-2020” олимпоос медаль хүртсэн тамирчдад олимпын медальтны энгэрийн тэмдгийг нь гардуулан өгч, МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшуулах ёслол өнөөдөр Olympic house-д боллоо. Энэхүү ёслолд олимпын хүрэл медальт М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин-2008” олимпын наадмын аварга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд биечлэн оролцсон бол МҮОХ-ны гишүүд цахимаар оролцов.
Олимпын мөнгөн медальт Саид Моллай Герман улсад байгаа тул түүнийг төлөөлж Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар энгэрийн тэмдгийг нь гардан авлаа.
Мөн "Токио-2020" зуны олимпын наадамд оролцож, онцгой гавьяа байгуулсан медальт тамирчдыг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасныг гардуулан өглөө.

Бүтээсэн үнэ цэн ба бүтээх амлалтын хооронд
Бүтээсэн үнэ цэн ба бүтээх амлалтын хооронд
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.