ЭМЯ-наас баасан гараг бүр коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэдэг. Энэ үеэр МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцсэн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын хамтарсан тушаалын талаар танилцууллаа.
Энэхүү тушаалд хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор сургууль цэцэрлэг ямар дэглэм баримтлах талаарх мэдээллийг хүргэлээ. Тэрбээр,
"ЕБС, СӨБ-ийн байгууллагуудын мөрдөх түр журам гарсан. Ирэх есдүгээр сарын 01-нээс 4-5 настай хүүхдийг нэг ангид 20-25 хүүхдийг сургахаар зохицуулалт хийсэн. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулахдаа өөрсдийн сонголтыг харгалзан үзнэ.
Хари ЕБС-иудын хувьд 5:9 зарчмаар цахим болон танхимын хэлбэрээр хичээллүүлнэ. Анги дүүргэлтийн хувьд 20-25 хүүхдийг сургана. Сургууль, цэцэрлэг дээр халдвар илэрсэн тохиолдолд тухайн ангийг долоон хоногийн турш зайгаар хичээллүүлэх ба энэ хугацаанд коронавирусийн шинжилгээ авч дараагийн долоо хоногт хичээллэх эсэхийг шийднэ. Мөн өвчлөл анги байрлалаас хамааран гарсан бол хэсэгчилж хаана. Өглөө бүр ирцийн тандалт, шинж тэмдгийн тандалтыг хийнэ. 12-оос дээш насны буюу вакцинд хамрагдсан хүүхэдтэй нэг ангид 3 халдвар илэрвэл зайн хэлбэрт шилжүүлнэ.
Цаашид халдварын тохиолдол буураад шар болон ногоон төвшинд ирвэл танхимын сургалтаар хичээллэх боломжтой" гэлээ.