Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаа, эмч, онцгойгийн ажилчдад сайн дурын үндсэн дээр вакцины ГУРАВДУГААР ТУНГ тарьж эхэлжээ

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 6 секунд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд наймдугаар сарын 12-нд гаргажээ. Уг тушаалд эмч, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын албан хаагчдад вакцины гуравдугаар тунг сайн дурын үндсэн дээр тарьж эхэлнэ гэжээ.

Тиймээс эмч, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын албан хаагч нар энэ сарын 12-ноос сайн дурын үндсэн дээр гуравдугаар тундаа хамрагдаж эхэлжээ. Эхний ээлжинд тус албан хаагчдыг хамруулж байгаа нь Олон улс болон дотоодод хийгдсэн судалгаагаар Астразенека вакцины хоёр тун хийлгэсэн иргэдэд тухайн вакцины гуравдугаар тунг хийж болно гэх дүгнэлт гарчээ. Манай улсын иргэдийн хувьд ихэнх нь БНХАУ-ын Вероселл вакциныг тариулсан. Харин эмч, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын албан хаагч нар астразенека вакцин тариулсан учраас судалгааг үндэслэн гуравдугаар тунгийн ажлыг эхлүүлээд байгаа нь энэ аж.

“Дээлтэй Монгол наадам”-ын шилдгүүдийг шалгарууллаа
“Дээлтэй Монгол наадам”-ын шилдгүүдийг шалгарууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд