Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ыг “Dance Chance” энтертайнменттай хамтран цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар “Дээлтэй монгол чалленж”, “Dance chance” бүжгийн уралдааныг нэг сарын хугацаанд зохион байгуулсан юм.
“Дээлтэй Монгол чалленж” уралдаан цахим орчинд 1.2 сая хүнд хүрч, 624 мянган хүн үзсэн. Харин бүжгийн уралдаанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 20 аймаг болон Герман, Солонгос, Япон, АНУ, Швед зэрэг зургаан улсаас нийт 5000 гаруй оролцогч оролцож, 200 гаруй бичлэг ирүүлсэн нь үндэсний хэмжээний томоохон уралдаан болсноороо онцлог юм. Цахим бүжгийн уралдааны хамгийн балчир оролцогч нь таван настай байсан бол ахмад нь 73 настай өндөр настан байв. Тэгвэл уралдааны шилдгүүдийг шалгаруулж, шагналыг нь өнөөдөр гардууллаа.