Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд 13 настай хүүхдийн аминд хүрч, 7 настай дүүг нь хүнд гэмтээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 10 секунд

Энэ сарын 7-ны өдөр буюу өчигдөр хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдад олон удаа хутгалуулснаас болж 13 настай хүүхэд амиа алдаж, 7 настай хүүхэд хүнд гэмтсэн хэрэг гарсан байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Өчигдөр оройн 18.02 цагт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд эмэгтэй хүн хэвтэж байна гэх” дуудлага ирсэн. Дуудлагын дагуу БЗД дэх цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гурван минутын дотор хэргийн газарт очиход эрэгтэй, эмэгтэй бага насны 2 хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй ухаангүй байдалтай байсан. Тиймээс Яаралтай түргэн тусламж /103/ болон БЗД-ийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан.

Хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр нэг хүүхэд гадны нөлөөтэй /олон тооны хутганы шархтай/ нас барсан, нэг хүүхэд нь /олон тооны хутганы шархтай/ хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байсан тул уг хүүхдийг ГССҮТ хүргүүлэн хохирогчдын хэн болохыг тогтоосон. Улмаар гэмт хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэх чиглэлээр ЭЦА, НЦУГ, БЗД цагдаагийн газрын хамтарсан 50 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсгийг байгуулан хэргийн газарт ажиллаж, 3 цагийн дотор хохирогчдын хэн болох, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг олж тогтоосон байгаа.

Дээрх гэмт хэргийн улмаас 13 настай эмэгтэй “Э” гэх хүүхэд газар дээрээ амь насаа алдаж, түүний дүү болох 7 настай эрэгтэй “Э” хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байна. Уг хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа" гэлээ.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, зан араншин болон сэтгэл зүйн байдлыг тогтмол ажиглаж, хүүхдэдээ анхаарал хандуулж цаг гарган ярилцаж байхыг зөвлөж байна.

Хэрэв таны хүүхдийн зан ааш өөрчлөлтөд орсон эсвэл этгээд сонин үйлдэл хийх, сэтгэл зүйн байдал нь тогтворгүй хэвийн бус санагдсан тохиолдолд аливаа гарч болох сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлж мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан болон цагдаагийн байгууллагад хандан зөвлөгөө мэдээлэл аваарай гэж цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Орон нутагт 985 тохиолдол батлагдсанаас 516 нь Баян-Өлгий аймагт илэрчээ
Орон нутагт 985 тохиолдол батлагдсанаас 516 нь Баян-Өлгий аймагт илэрчээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.