Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын дагуу дараах тохиолдолд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зогсоодог. Энэ нь хүүхдийн эрх зөрчигдөхийг таслан зогсоох, урьдчилан сэргийлж байгаа хэрэг бөгөөд зөрчил арилсны дараа үргэлжлүүлэн олгоно. Ингэхдээ олгогдоогүй хугацааны мөнгөн тэтгэмжийг нөхөн олгох юм.
Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын Хүүхдийн мөнгө олгохыг зогсоох тухай 4 дүгээр зүйлийн 4.2.6.д "эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан." гэх заалтыг нэмснээр хүүхдийн мөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулах, хүүхэд өөрөө хэрэглэхгүй байх гэх зэрэг зөрчлийг шийдэх боломж бүрдсэн.