Төрийн ордны гадна 59 дэх өдрөө сууж буй С.Цэвээн гуай болон түүний охин н.Урансүх нартай УИХ-ын гишүүн С.Одонтуяа хоёр дахь удаагаа уулзжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудаснаа "С.Цэвээн гуай өмнөх уулзсанаас нилээн ядарсан харагдсан тул суултаа зогсоохыг хүссэн боловч зөвшөөрсөнгүй. Тэгэхлээр нь та ядаж 14 хоног биеээ сувилуулаад ирээ,одоо бүх хүн амарсан,ажил цуглахаар ир л дээ, би харин энэ хооронд дахиад хэд хэдэн газарлуу албан бичиг явуулья гэж нилээн ятгасны эцэст зөвшөөрүүлэв" хэмээн нийтэлжээ.
Иргэн С.Цэвээн нь 1990 онд АН-26 онгоцны сүйрлийн улмаас ханиа алдсан ба амиа алдсан хүмүүсийн ар гэрт 2 удаа тэтгэмж өгсөн боловч, түүний гэр бүлд тэтгэмж олдоогүй. Улсаас нөхөн олговор аваагүй байхад нь авсан болгож бүртгэлд оруулсан асуудлыг шийдэж, нэр төрийг нь сэргээж өгөх хүсэлтийг Засгийн газарт тавьж суулт хийгээд байгаа юм.