Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: “Даяар Монгол“ хөдөлгөөний гишүүн, Хонхэрээдийн Б.Энхбатаас тайлбар мэдүүлэг авч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өнгөрөгч долдугаар сард үйл ажиллагаа нь хязгаарлалтад багтсан салбарын төлөөлөл болон цар тахлын нөхцөл байдал хүнд үед наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн залуус нэгдэн Сүхбаатарын талбайд “No Naadam” жагсаалыг зохион байгуулсан. Гэтэл "Даяар Монгол" хөдөлгөөний гишүүн, Хонхэрээдийн Б.Энхбат өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэр тус No Naadam” жагсаалд оролцсон бүх хүмүүсийг олж эрэмдэглэж, тахир дутуу болгоно хэмээн хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан бөгөөд түүний энэ үйлдэлд мэргэжлийн байгууллагууд нь хариуцлага тооцохыг шаардсан иргэд цахим сүлжээнд байр сууриа илэрхийлсэн.

Мэдээллийн үеэр бусдын амь насанд заналхийлэх үйлдэл гаргасан түүнээс цагдаагийн байгууллага тайлбар, мэдүүлэг авчээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч О.Эрдэнэхишиг "Хон Хэрэйдийн Энхбатаас цагдаагийн байгууллага тайлбар мэдүүлгийг авч байна. Мөн цагдаагийн байгууллагаас хуульд заасан холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

Сент-Винсентийн Ерөнхий сайд жагсаалын үеэр толгойгоо чулуугаар цохиулжээ
Сент-Винсентийн Ерөнхий сайд жагсаалын үеэр толгойгоо чулуугаар цохиулжээ
 
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.