Хүндийг өргөлтийн 87 кг-д хүч сорьсон М.Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг-ыг, түлхэлттэй өргөлтөөр 142 кг-ийг өргөж энэ удаагийн олимпын наадамд дөрөвдүгээр байр эзэлсэн. Түүний нөхөр Б.Золжаргал өөрийн цахим хаягтаа М.Анхцэцэгийг бэртэлтэй байсан талаар бичжээ.
Б.Золжаргал, "Ханьдаа болон хүндийн өргөлтийн баг хамт олонд баяр хүргэе. 2024 он биднийх байх болно. Шалтаглаж байгаа юм биш л дээ, гэхдээ хугархай шилбэтэй дэндүү сайн оролцлоо. Чамаараа бахархаад ханашгүй нь хурдхан хүрээд ир сайхан аялъя" гэжээ.