Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУОХ: Э.Цэндбаатарын тулааныг дахин нягтлаад үнэлгээчид ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Монголын шигшээ багаас “Токио 2020” зуны Олимпийн XXXII наадмын боксын төрөлд өрсөлдсөн Э.Цэндбаатарын хүрэл медалийн төлөөх тулааны дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор протест өргөн барьсан билээ.

ОУОХ-ны Бокс хариуцсан ажлын хэлтсээс уг протестын хариу албан захидлыг ирүүлэв.

Үүнд:

-“Токио 2020” Олимпын наадам болон эрх олгох тэмцээн бүрийн тулаанд хяналт хийж, шийдвэрийг буцаах дүрэм үйлчлэхгүй байгаа.

- Олон улсын олимпын хорооны /ОУОХ/-ны Бокс хариуцсан ажлын хэсэг /BTF/ нь өглөө бүр хөндлөнгийн аудитын төлөөлөгчид болон үнэлгээчдийн хамтаар өмнөх өдрийн тулаан бүрийн шүүлттэй холбоотой асуудлыг дахин нягталж, хэлэлцүүлэн дүгнэж байгаа.

- Оноо тэнцсэн тохиолдолд хайнаа салгах дүрмийн дагуу буюу BTF-ийн дүрмийн 18.11.1-ийг үндэслэн ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн.

- ОУОХ-ноос хараат бус гаднын аудиторын хяналт дор Э.Цэндбаатарын тулааныг дахин нягтлуулан шалгахад нийт 6 үнэлгээчин бүгд санал нэгтэйгээр ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн.

- Тус тулааныг шүүсэн шүүгчид нь дүрмийн дагуу шийдвэр гаргасан гэж үзсэн тул шүүгчид анхааруулга өгөх, арга хэмжээ авах албан ёсны шийдвэр гараагүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

"Сансарын тунель"-ийн түшиц ханыг сэргээн засварлав
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.