Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо” хэмээн залилж байж болзошгүйг анхааруулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Иргэдийг “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо” хэмээн залилж байж болзошгүйг нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас анхааруулав.

Учир нь, тус байгууллагын нэрийг барьж, 77800544 дугаараас "Эрхэм .......... овогтой .......... та ......... дүүргийн гэр хорооллын барилгажуулалтын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо. Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтэс" гэсэн зурвасыг тодорхойгүй тооны иргэдэд тараажээ.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагааг Хот, суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах тухай хууль, дагалдан гарсан журмын дагуу хийдэг. Дээрх нэр дурдагдсан хэлтэс нь НЗДТГ болон нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт байхгүй бөгөөд энэ асуудалд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст хэрэг бүртгэлийн хийж байгаа аж.

Фото: Олимпын аварга Том Дэлиегийн нэхмэл нэхэх ХОББИ
Фото: Олимпын аварга Том Дэлиегийн нэхмэл нэхэх ХОББИ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд