Иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болж хүүхэд усанд живэх тохиолдол их гарч байна. Өчигдөр л гэхэд Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Бор хошуу гэдэг газар Туул голын эрэг дээр зургаан хүн /үүнээс дөрөв нь хүүхэд/ зугаалж байснаас нэг хүүхэд живсэн байна.
Тодруулбал, Иргэн Н /есөн настай/ эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж байна. Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Өгөөмөр багийнхан хамтран долоон удаа шумбалт хийсэн хэдий амжилтгүй болж эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ.
С.Сувдансондор