Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

WORLD NEWS: С.Моллай медалиа ИЗРИАЛЬЧУУДАД зориулж, еврей хэлээр “БАЯРЛАЛАА“ гэснийг ОНЦЛОВ

Ангилал
Дэлхий дахинд Токио-2020
Огноо
Унших
5 минут 58 секунд

Олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жингийн финалд Монгол улсаа төлөөлөн 29 настай Моллай мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр медаль хүртсэнийхээ дараа сэтгэгдлээ хуваалцан Монголын сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа "Энэ медалиа Монголын ард түмэнд зориулсан" гэж хэлсэн ба хэвлэлийн бага хурлын үеэр "Энэхүү медалийг Израильд ч мөн зориулж байна" гэдгээ хэлжээ.

Саид Моллайгийн талаар гадны мэдээллийн сайтууд хэрхэн мэдээлсэн талаар орчуулан хүргэж байна.

Times of Israel: Иран жүдоч Саид Моллай мөнгөн медалиа Израильд зориулж, Еврей хэлээр “Баярлалаа” гэв

Изриалийн Times of Isreal сайтад Саид Моллайгийн олоимпын наадмын талаар онцолжээ. Тус сайтад Монголын нэрийн өмнөөс барилдаж буй Иран жүдочийн талаар бичихдээ “Токиод болсон 2019 оны дэлхийн аваргын үеэр шигшээ багийн дасгалжуулагч нь Изриалийн жүдочийн эсрэг барилдуулахгүй гэсний дараах Моллайгийн том ялалт байлаа. Тэрбээр, 2019 онд эх орноосоо Герман руу дүрвэж, улмаар Монгол Улсын иргэн болсон бөгөөд анхны олимпын наадамдаа оролцож мөнгөн медаль хүртлээ. Саид Моллай хэвлэлийн хурлын үеэр “Үргэлж зөв энерги, эрч хүчээр дэмжлэг үзүүлж байсан Изриалийн спорт сувагт талархал илэрхийлэхээсээ гадна уг медалийг бас Изриаль Улсад зориулж байна” хэмээн мэдэгдлээ гэж бичжээ. Мөн төгсгөлд нь Саид Моллай Еврей хэлээр “Баярлалаа” гэж хэлсэн гэжээ.

The Jerusalem Post-Israel News: Ираны дүрвэгч мөнгөн медаль авсныхаа дараа Израильд талархал илэрхийлэв

Израилийн "Sports 5" сувгийн сэтгүүлч түүнээс израильчуудад зориулан юу гэж хэлэх вэ хэмээн асуухад, "Надад урам зориг өгсөөр ирсэн Израиль улсад баярлалаа. Энэ медалийг израильчуудад зориулж байгаа бөгөөд энэхүү амжилтад баяртай та бүхнийг баяртай байгаа хэмээн найдаж байна" гэжээ.

Израилийн мэдээллийн сайтууд болон телевизийн мэдээгээр Саид Моллай Израилийн ард түмэнд баярлаж байгаа ба энэхүү медалиа тус улсад зориулсан гэдгийг онцолсон бөгөөд үүнээс иш татан АНУ, Их Британийн мэдээллийн сайтууд орон нутгийн мэдээллийн хэрэгслээр "Саид Моллай мөнгөн медалиа израилчуудад зоруулжээ" гэх зэргээр мэдээлжээ.

Foxnews.com: Саид Моллай олимпын медалийг Израильд зориулна гэж хэлсэн нь антисемитизмийг эсэргүүцэж буйн илрэл юм

АНУ-ын мэдээллийн foxnews.com сайтад, "Мягмар гарагт жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81кг-д олимпын мөнгөн медаль хүртсэн Иран гаралтай Саид Моллай медалиа олимпын бэлтгэл хийж байсан Израиль улсад зориулжээ.

2018 оны дэлхийн аварга Моллай Израилийн Саги Мукитэй барилдахаас зайлсхийхийн тулд Токио хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялагдал хүлээхийг тушаасан Ираны удирдагчдыг эсэргүүцэж эх орноосоо дүрвэсэн. Тэрбээр 2019 онд Монгол иргэншилтэй болжээ" гэсэн байна.

Deutsche Welle: Жүдоч Саейд Моллай Токио хотноо дахин хүч үзэв

"Ираны Саид Моллай жүдоч, тамирчин байхыг л хүсдэг. Тэрбээр энэ статусын төлөө удаан тэмцэж, Токиод өөрийгөө мөнгөн медалиар шагнасан юм. Түүний түүх Будоканаас эхэлж Будоканд төгслөө.

"Би энэхүү медалиа юун түрүүнд өөртөө зориулмаар байна. Дараа нь гэр бүлийнхэндээ, дараа нь намайг дэмжиж байсан бүх хүмүүст" гэж Олимпийн шинэхэн медаль хүртсэн тамирчин хэвлэлийн бага хурал дээр хэлсэн" хэмээн тус сайтад нийтлэжээ.

Энэ нь гуравдагч улсын байр суурь буюу Ираны иргэншлээс татгалзан очих газаргүй болсон Саидыг түр хугацаанд улсдаа орогнуулж байсан Герман улсын хэвлэл мэдээллийн өнцөг юм.

DAILY MAIL UK: Олимпын мөнгөн медаль хүртсэн Моллай Еврей хэлээр Израильчуудад хандаж “баярлалаа” гэж хэллээ

Монгол тамирчин Саид Моллайгийн талаар нийтлэл гаргасан дараагийн хэвлэл бол Их Британийн DAILY MAIL сайт юм.

Уг сайтад “Олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жингийн финалд Монгол Улсаа төлөөлөн 29 настай Моллаей мөнгөн медаль хүртсэн ч Японы Таканори Нагасед алтын төлөө ялагдав. Саид Моллай анхныхаа олимпын медалийг Израильд зориулж, Еврей хэлээр талархал илэрхийлэв. Иран жүдоч 2019 оны дэлхийн аваргын үеэр амссан дарамт шахалтын улмаас Монгол Улсын иргэншилтэй болсон. Тэрбээр, гэртээ эргэж ирвэл амь насаа алдах вий гэж айж байсан гэдгээ хэлжээ.

Сонирхуулахад, өмнө нь түүний талаар Ираны жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Араш Миресмаеили “тэнэг тамирчин”, “Зөвхөн хувийн ашиг сонирхлоо боддог хуурамч аварга. Тэр үүгээрээ бахархаж байгаад харамсаж. Мөн энэ бол нэр төрийн хэрэг биш бөгөөд эх орноосоо, шашины үнэт зүйлээсээ урвасан гэх хар толбо мөнхөд таньтай үлдэх болно” хэмээн Саид Моллайд хандан байр сууриа илэрхийлж байсан юм гэжээ.

Орчуулж, бэлтгэсэн: Б.Амарбаясгалан

Эх сурвалж: www.jpost.com

www.timesofisrael.com

www.dailymail.co.uk

www.foxnews.com

www.dw.com

Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулах тухай тогтоол өнөөдөр батлагджээ
Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулах тухай тогтоол өнөөдөр батлагджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.