Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1115 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 159101 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 357 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 758 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас долоон хүн нас барж, нийт нас баралтын тоо 789 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 6638
-Хүндэвтэр 2787
-Хүнд 949
-Нэн хүнд 182 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 11129 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2233 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 10556 иргэн байна. Үүний 507 нь жирэмсэн, 2201 хүүхэд байна.