Багийн спортын түүхэнд Монголоос анх удаа олимпод өрсөлдөж буй. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Олимпын наадамд тойргийн гурав дахь тоглолтоо Японы багийн эсрэг хийж 19:10 харьцаатайгаар хожигдсон. Тус тоглолтыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэн, багаа дэмжиж баяр хүргэсэн байна.
ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүндэтгэн ирж цуг тоглолт үзсэн аж.