Буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагссан. Тамирчин Ц.Анударь "Миний хувьд өөрийгөө чамлахааргүй сайн буудсан гэж бодож байгаа. Нэгдүгээр байрт явж байсан хүнээс контрол маань нэгээр л дутуу байсан. Сүүлийнхээ 2-3 сумыг алдчихлаа гэж бодож байна. Багшгүй явж байсан болохоор өөрийгөө хэдэд явж байгаагаа харалгүй гараад иртэл есдүгээр байрт орсон байсан. Намайг харж үлдэж байгаа хүн байгаа ч гэсэн багш онооны самбар хараад дуудаж гаргаж ирээд “За чи ингээд гайгүй ажиллаарай” гээд 10 оноорой гэхийн оронд сайн ажиллаарай гэдгийг минь хэлсэн байсан бол зүгээр байлаа.
Дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөнө гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргахыг хүсдэг. Гэхдээ эхний төрөлд анхны олимп минь байсан учраас туршлага дутлаа" гэлээ. Ц.Анударь хийн гар бууны 10м хийн гар бууны төрлөө өндөрлүүлж байгаа боловч холимог багийн төрөлд дахин өрсөлдөх юм.