Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Манай тамирчид Монголынхоо нэрийг олимпын тавцанд өндөрт өргөнө гэж итгэж байна

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 51 секунд

Токио 2020 олимпын наадам өнөөдөр албан ёсоор эхлэх гэж байна. Монгол Улсаас олимпын наадамд 43 тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин оролцохоор болсон. Тэгвэл олимпын наадамд оролцож байгаа тамирчиддаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимпын мэндчилгээ дэвшүүлжээ.

МОНГОЛЫН ОЛИМПИЙН БАГ, ТАМИРЧИД АА!
Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл, спортын цэнгэлийн манлай зуны XXXII олимпын наадам энэ өдрүүдэд тохиож байна.
Монголын баг тамирчид зуны олимпт оролцож эхэлснээс хойших 57 жилийн дотор “Токио-1964”-гоос “Токио-2020” хүртэлх замыг туулж, зуны 13 удаагийн олимпт оролцон 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртэн, олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан түүхтэй.
Дэлхий дахиныг хамарсан цар тахлын амаргүй цаг үед Монголын баг тамирчид идэвхтэй бэлтгэл сургуулилтаа базааж, цуцалтгүй хөдөлмөрлөж спортын 10 төрлөөр 43 тамирчин эрхээ аван оролцож байгааг онцлон тэмдэглэж байна.
Манай баг тамирчид туурга тусгаар Монгол орныхоо нэр хүндийг олимпын тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна.
Дэлхий дахинаараа хүсэн хүлээсэн олимпын энэ наадамд “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй, хамтдаа” уриан дор нэгдэж амжилт ялалтаар дүүрэн оролцохыг баг, тамирчид Та бүхэндээ хүсэн ерөөе!
Токиогийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтоо мандах болтугай!
Монгол Улсын Ерөнхийлөгч
Ухнаагийн Хүрэлсүх

ТОКИО-2020: Б.Отгонболд урьдчилсан харваанд 646 оноо авч 54-т эрэмбэлэгдлээ
ТОКИО-2020: Б.Отгонболд урьдчилсан харваанд 646 оноо авч 54-т эрэмбэлэгдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.