"Токио 2020" зуны олимпийн нээлт өнөөдөр Монголын цагаар 19.00, Японы цагаар 20.00 цагт болно. Өнөөдөр эхлэх олимп ирэх наймдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд манай улс 10 өөр төрлийн спортоор оролцож байгаа юм.
Өнөөдрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно. Тэрбээр Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэрээ олимпын нээлтэд оролцохоор болоод байгаа юм.
Сануулахад, айлчлалын хүрээнд тэрбээр өчигдөр Японы Ерөнхий сайд Ё.Сүгатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийсэн билээ.