Долдугаар сарын 12-нд Дэлхийн Вакцины Дархлаажуулалтын Холбоо мэдэгдэл гарган, БНХАУ-ын "Синофарм", "Синовак" вакцин үйлдвэрлэгч компаниуд "COVAX" хөтөлбөртэй вакцины хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан болохыг зарлажээ.
Гэрээний дагуу хоёр компани долдугаар сараас эхлэн "COVAX" хөтөлбөрт вакцин нийлүүлж, хөгжиж буй орнууд цар тахлаас урьдчилан сэргийлэхэд зориулах бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудад тулгамдаад буй вакцины хангамж хүрэлцээ муутай асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэн, вакциныг тэгш бөгөөд хүртээмжтэй хуваарилах зорилгыг биелүүлэх гэнэ.
"Синофарм" компани энэ оны 7-р сараас ирэх оны эхний хагас жилд багтаан нийт 170 сая тун вакциныг нийлүүлэх ба мөн "Синовак" компанийн нийлүүлэх вакцины нийт хэмжээ нь 380 сая ширхэг тунд хүрэх аж.
“Синофарм“, “Синовак“ вакциныг “COVAX” хөтөлбөрт хамруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.