Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Наранбаатар: Синофарм вакцины үр дүн муу байгааг БНХАУ-ын Өвчний Хяналтын Төвийн дарга хүлээн зөвшөөрлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Оном сангийн ТУЗ-ын дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар өнөөдөр синофарм вакцины үр дүн муу байгааг БНХАУ-ын эх сурвалжтайгаар тайлбарлан өөрийн youtube хуудаснаа бичлэг хийлээ. Тэрбээр:

"Анх синофарм вакциныг танилцуулахдаа үр дүнгийн хувьд сул байгааг та бүхэнд мэдээлж байсан. Энэ мэдээллийг маань БНХАУ-ын эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн байна. БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн дарга Гао Фү эрдэмтэн үүнийг хүлээн зөвшөөрч хэвлэлд мэдээлэл өгчээ. Энэ сарын 10-нд хэвлэгдсэн мэдээллийн дагуу БНХАУ-ын вакцинуудын үр дүн муухан байгаа гэжээ. Өөрөөр хэлбэл энэ вакцины үр дүн өндөр бус байна. Энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хоёр зүйлийг хийхээр БНХАУ-ын Засгийн газар ажиллаж байгаа талаар мэдээлжээ. Нэгдүгээрт, дозынх нь хэмжээг ихэсгэх, доз хоорондын хугацааг өөрчлөх болон тунгуудыг тоог нэмэх буюу магадгүй гурван тунгаар хэрэглэх. Хоёрдугаарт, өөр технологиор үйлдвэрлэгдсэн вакциныг хольж хэрэглэх гэсэн сонголт байна. Гэхдээ БНХАУ одоохондоо өөр вакцинуудыг хольж хэрэглэх тал дээр зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ тус улсын эрдэмтэд энэ нь боломжтой гэж үзэж байгаа юм байна. Их Британид энэ судалгааны үр дүн явж байгаа. БНХАУ-ын эрдэмтэд MRI вакцин илүү сайн гэж дурдсан байна" гэжээ.

Богд хааны ордон музейд засвар хийхээр болжээ
Богд хааны ордон музейд засвар хийхээр болжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.