Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Синофарм групп жилд 3 тэрбум тун вакцин үйлдвэрлэнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 21 секунд

ДЭМБ-аас Хятадын Синофарм группийн бүтээсэн “Вероселл” вакциныг яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон билээ.

Үүнтэй холбоотойгоор тус группийн ТУЗ-ийн дарга Ян Шаомин хэлэхдээ, “Синофарм групп вакцин үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажлынхаа гурав дахь өргөтгөлийн хүрээнд жилд үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэн 3 тэрбум тунд хүргэнэ” гэв.

Түүний хэлж буйгаар Синофарм групп Бээжингийн Биологийн хүрээлэнгээс гадна Чанчун, Ланжоу, Чөнду, Шанхай зэрэг хотуудын биологийн хүрээлэн болон Синофарм Жуншөн биологи, технологийн судалгааны хүрээлэнгүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх юм байна.

Түүнчлэн шинээр вакцины үйлдвэр барих ажил нь 3-р үе шатандаа явж байгаа бөгөөд тус үйлдвэр ашиглалтад орвол үйлдвэрлэлийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлнэ. Мөн тус групп вакцины сав баглаа боодлын ажил дээр хамтран ажиллахаар зарим улсуудтай холбогдоод байгаа аж.

“Синофарм вакциныг одоогоор дэлхийн 70 гаруй улс, бүс нутаг, олон улсын байгууллага бүртгэх эсвэл яаралтай хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд 100 гаруй улс, олон улсын байгууллагаас вакцин худалдан авах хүсэлт ирүүлээд байгаа аж.

ЦЕГ: Олон нийтийн газар хоол идсэн гэж торгоогүй, хог хаясан учир арга хэмжээ авсан
ЦЕГ: Олон нийтийн газар хоол идсэн гэж торгоогүй, хог хаясан учир арга хэмжээ авсан
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.