Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Наймдугаар сард халдвар буурвал БҮСИЙН УРАЛДААН зохион байгуулахаар шийдвэрлэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Сүхбаатарын талбай дээр өнөөдөр наадмаа зохион байгуулъя хэмээн уяачид болон бөхчүүдийн төлөөллүүд жагсаал зохион байгуулж байгаа. Тэгвэл тэдний төлөөллүүд болох Монголын морин спорт уяачдын холбооны төлөөллүүдийг Нийслэлийн Засаг даргын орлогч, инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр болон Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр "Удирдлагын багийн зүгээс Монголын морин спорт уяачдын тавьсан шаардлагыг авч хэлэлцээд наймдугаар сар гарсны дараагаар аймгуудад коронавирусийн халдвар буурсан тохиолдолд тухайн үед нь шийдвэр гаргаж зарим аймгуудад бүсийн уралдаануудыг зохион байгуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэр гарсан байна. Удирдлагын баг гэдэгт нь Засгийн газрын гишүүд болон нийслэлийн удирдлагууд багтаж байгаа" гэж мэдэгдлээ.

Ийнхүү энэ баяр наадмын өдрүүдэд наадам болохгүй ч, халдварын тохиолдол наймдугаар сард буурсан тохиолдолд зарим аймгуудад бүсийн уралдааныг зохион байгуулах бололтой. Гэхдээ дахин сануулахад, уг шийдвэрийг Засгийн газар тухай бүрт нь хуралдаж шийдвэрлэнэ.

Хүүхдийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ
Хүүхдийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.