Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 1510 тохиолдол батлагдаж, есөн хүн нас барлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 52 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1510 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 131121 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 752 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 758 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 12288 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-8195
  • Хүндэвтэр-3300
  • Хүнд-1169
  • Маш хүнд- 221 хүн байна.

Энэ хугацаанд 1541 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 93840 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд есөн хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 655 болсон байна.

Хүүхдийн  100 мянган төгрөг, цахилгаан, дулааны хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо
Хүүхдийн 100 мянган төгрөг, цахилгаан, дулааны хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.