Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: АТГ-ын дэд даргаар Л.Азжаргалыг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томилох тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 71.6 хувь нь дэмжив. Ингэснээр АТГ-ын даргын санал болгосноор АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томиллоо.

Сануулахад, 2011-2014 онд хамаарах хэд хэдэн том хэргүүдийг илрүүлсэн гэх “автор” нь Г.Азжаргал аж. Тодруулбал, Малайз, Сингапур, Хятад, Украин, Энэтхэг, Румын улсын иргэд олон улсын карт ашиглан Монголд залилан 
хийсэн хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засагтай тэмцэх хэлтсийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа илрүүлж байжээ. 2009 оноос картын хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцэж Монголд энэ төрлийн гэмт хэрэг эрчимжиж эхэлсэн. Ингээд нарийн тусгай ажиллагааны үр дүнд уг хэргийг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг таслан зогсоосон байдаг.

АТГ-ын дэд дарга Г.Азжаргалын тухай мэдээллийн энд дарж уншина уу.

С.Баяр: Эзгүй ч гэлээ дэмжсээр ирсэн олонд мэхийн сөгдье
С.Баяр: Эзгүй ч гэлээ дэмжсээр ирсэн олонд мэхийн сөгдье
 
Ж.Баярмаа: Зураг төсөлгүй 13 төслийг төсвөөс хасах ёстойг дахин хэлье
Ж.Баярмаа: Зураг төсөлгүй 13 төслийг төсвөөс хасах ёстойг дахин хэлье
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.