Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Уламбаяр: Иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаад гомдолтой байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 10 секунд

Цагдаагийн алба хаагчид сэтгүүлчдийн биед удаа дараа халдсан тохиолдол өнгөрсөн сард гарсан. Уг асуудалтай холбогдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл(МСНЭ)-ээс хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудад буруутай этгээдийг олж тогтоох, хийсэн үйлдэлдээ тайлбар хийхийг шаардсан албан бичгүүдийг хүргүүлж байсан юм. МСНЭ-ээс өнөөдөр буюу долдугаар сарын 7-нд хүргүүлсэн албан бичгүүдийн хариу, үйл явц зэргийн талаар мэдээлэл хийлээ.

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа "Тавдугаар сарын эхээр УИХ-ын гишүүд Төв талбайд өлсгөлөн зарлаж буй явцыг сурвалжлахаар очиход NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаярыг түлхэж унагаасан. Энэ явдлаас хэдхэн хоногийн дараа мөн талбайн дээрх үйл явдлыг сурвалжилж байсан Парламент ТВ-ийн сэтгүүлч Г.Гэрэлмаа болон bolod.mn сайтын сэтгүүлч н.Чинтогтох нар мөн унасан.

Энэ нь нэгдүгээрт сурвалжлах үйл явцад цензур тавьсан асуудал бөгөөд үүнийг хүчний байгууллагаар дамжуулж хэрэгжүүлсэн. Хоёрдугаарт, ямар ч шаардлага тавьсан бай сэтгүүлчийн биед халдах, түлхэгдэх, цохигдох зэрэг нь байж болохгүй тул буруутай хүмүүст нь хариуцлага тооцохыг шаардан тавдугаар сарын 6-нд ЦЕГ-ын дарга Ж.Болдод хаяглан шаардлага хүргүүлэхэд хариу нь 8-нд ирсэн. Харин цагдаагийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгүүлчид саад учруулсан гэх үнэлгээ дүгнэлт бүхий албан бичиг өгсөн.

Цагдаагийн албаны тухай хуулийн дээрх заалтуудад үймээн самуун өдүүлсэн, согтуу байсан, эрэн сурвалжлагдаж байгаа гэх мэт иргэдэд авах арга хэмжээг зохицуулсан байна. Харин сэтгүүлчид ямар нэг үймээн самуун өдүүлээгүй, эрэн сурвалжлагдаагүй, ажил үүргээ л гүйцэтгэж явж байхад нь яагаад ингэж хандсан тухай дахин албан бичиг хүргүүлсэн. Үүний хариуг зургаадугаар сарын 11-нд ирүүлэхдээ дээрх хуулийн 23 зүйлийг баримталсан, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэх мэтээр дахин биднийг буруутгасан албан бичиг ирүүлсэн байна" гэв. Ингэхдээ Парламент телевизийн сэтгүүлч н.Гэрэлмаа, bolod.mn сайтын сэтгүүлч н.Чинтогтох нарын гомдолд "Дүрс бичлэг нь эвлүүлэг байна" гэх хариу өгсөн аж.

Мэдээллийг үеэр NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаяр “Тавдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатарын талбайд болж буй үйл явдлыг сурвалжилахаар гараад цагдаагийн алба хаагчидтай үл ойлголцсон. Үүний дараа цагдаа нар сурвалжилах багуудыг дээрээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх ёстой гэж бидэнд тавьсанаас үл ойлголцол үүсч эхэлсэн. Бидний зүгээс мэдээлэх эрхийг хэн, ямар албан тушаалтан хориглож байгааг хэлэхийг цагдаа нараас шаардсан. Тавдугаар сарын 6-ны энэхүү үйл явдал олон нийтэд цацагдсан болохоос урьд өмнө нь хэд хэдэн удаа цагдаагийн алба хаагчид хэвлэл мэдээллийн салбарын хэвлэн нийтлэх эрхэд халдаж байсан. “ЦЕГ-аас Цагдаагийн алба хаагч, сэтгүүлчдийн хооронд үл ойлголцол үүсч, түлхэлцэх үед таны газарт унасан нь иргэдэ сэтгүүлчийн биед халдсан гэх ойлголтыг төрүүлжээ” гэх мэдэгдлийг тус үйл явдлаас долоон хоногийн дараа надад өгсөн.

Намайг түлхэж унагасан цагдаа нарт гомдох бус тухайн цагдаа нарт үүрэг чиглэл өгдөг, иргэдийн мэдэх эрхэд халддаг цагдаагийн удирдлагуудад гомдолтой байна. Цагдаагийн алба хаагчдийн гаргаж буй үйлдэл нь хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх, иргэдийн мэдэх эрхэд халдаж байна” гэсэн юм.

ЗГ: Хоёр тунгаа хийлгээд 14 хоносон иргэдээс хөдөө орон нутагт явахад шинжилгээ авахгүй
ЗГ: Хоёр тунгаа хийлгээд 14 хоносон иргэдээс хөдөө орон нутагт явахад шинжилгээ авахгүй
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.