Баяр наадмын амралтын өдрүүд болох гэж байгаатай холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газраас хамтран мэдээлэл хийсэн. Тус мэдээллийн үеэр цагдаагийн байгууллагаас дараах мэдэгдлийг хүргүүлсэн юм.
Гол усанд амь нас эрсэдсэн тохиолдол бүрт цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээн шалгадаг. Тухайн осол ямар нөхцөл байдалд болсон, нас барсан шалгааныг нь тогтоон ажилладаг байна. Тэгвэл энэ жил найман хүүхэд гол усанд живж амь насаа алдсан тохиолдол бүртгэгджээ. Эдгээр хэргүүдийн 80 хувь нь орон нутагт болсон бөгөөд 0-5 насны хүүхдүүд байжээ.
Сүүлийн арван жилд гол усанд живж 230 хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан бол өмнөх найман тохиолдлын шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллагаас тогтооход эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болсон байна.
Уг асуудалд нэмэлт мэдээлэл өгөхөд Монгол Улсын эрүүгийн хуулийн 16.11-т зааснаар "хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх" гэсэн зүйл анги байдаг.
Хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй бол эрүүгийн хэрэг үүсгэх хуулийн зохицуулалт байдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.