Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Бүх шатны авлигын бичил мафиуд санаатайгаар ажил гацаадагтай эвлэрэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажилласан. Ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, түүний орлогч дарга болон тус суман дах авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул нарыг Онцгой комиссын штабын нэр бүхий зургаан хүнийг АТГ, ЦЕГ-аас хойшлуулашгүйгээр баривчилсан талаар бид мэдээлсэн.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Замын-Үүд боомтод ажилласан талаар өөрийн цахим хаягтаа бичжээ. Тэрбээр, "Замын-Үүдэд ажиллалаа. Ганц Замын-Үүдийн боомт, хил, гааль гэлтгүй төрийн оролцоотой бусад бүх салбарт анхан болон дунд шатны авлигын бичил мафиуд санаатайгаар ажил гацаачихдаг, үр дүнд нь иргэд олон нийт хохирдог, улсаараа хохирдог байдалтай эвлрэхгүй. Хууль засаглах болно" гэж бичжээ.

ШӨХТГ: Шатахуунтай холбоотой зөрчил илэрвэл хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна
ШӨХТГ: Шатахуунтай холбоотой зөрчил илэрвэл хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дотоодын зах зээлд гаргасан этт бондын “Транч-2”-ын төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.