Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Шатахуунтай холбоотой зөрчил илэрвэл хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун түгээх газруудын шатахууны чанарын доголдол, стандартын зөрчил зэрэгт хяналт шалгалт хийж дуусчээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Лабораторийн дүгнэлт гарч, мэргэжлийн хяналтын дүгнэлт эцэслэгдэж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард шатахууны чанарын доголдол, стандартын зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийг сануулаад өнгөрүүлсэн. Энэ удаад зөрчил илэрвэл хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. Нийгэмд хардлага төрүүлсэн "хуурамч шатахуун" бий эсэхийг ч эцэслэж мэдэгдэнэ. Хэвлэлийн бага хурлыг амжвал маргаашдаа хийнэ" гэв.

"Экс Ерөнхийлөгч олон медаль гардуулсны хүчинд энэ зуны орлого арай гайгүй байна"
 
С.Одонтуяа: 2025 оныг Байгаль орчны салбарын албан хаагчдын эрхийг хамгаалах жил болгоно
С.Одонтуяа: 2025 оныг Байгаль орчны салбарын албан хаагчдын эрхийг хамгаалах жил болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.