Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Цар тахалд зориулж буй төсвийн зарцуулалтын заримд нь хэрэг бүртгэл нээгээд шалгаж байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг хийж байна. Нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ковидын хуулиар маш их хэмжээний мөнгийг зарцуулах эрхийг ЭМЯ-нд өгсөн. Мөн тус хуулиар маш олон хүмүүс түр томилогдож, тус мөнгийг захиран зарцуулж байна. Цар тахал хүмүүст хулгай хийх боломж олгох ёсгүй. Үүнд АТГ хэрхэн яаж анхаарч байгаа вэ. Цар тахал далимдуулж хулгай хийсэн хэрэг зөрчил бий юу. ХӨСҮТ-ээс авахуулаад шинжилгээний хариу хуурамчаар үйлддэг асуудал гарлаа гээд л алга болсон. Үүнд тайлбар өгөөч"

Нэр дэвшигч Г.Азжаргал "Цар тахалтай холбоотойгоор улсын төсвөөс маш их хэмжээний мөнгө зарцуулж байгаа. Үүнийг АТГ-аас зарим нэг зүйлийг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.

Г.Азжаргал: Улстөрчдөд хандив өгсөн уул уурхай, ААН-үүд эргээд өөрсөддөө ашигтай хууль санаачлуулах эрсдэл үүсдэг
Г.Азжаргал: Улстөрчдөд хандив өгсөн уул уурхай, ААН-үүд эргээд өөрсөддөө ашигтай хууль санаачлуулах эрсдэл үүсдэг
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх