Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг хийж байна. Нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "УИХ-ын гишүүдийн утсан харилцааг прокурорын зөвшөөрөлгүй тагнаж байсан асуудал бий юу. Ийм асуудал яригдаж, нотлогдвол та хуулийн хариуцлага хүлээх үү. Та дөрвөн бодлого хэлсэн. Үүний хүрээнд улстөрийн намын авлигын эсрэг тэмцэнэ гэнэ. Ямар бодлогоор ажиллах вэ"
Нэр дэвшигч Г.Азжаргал "Тусгай хяналтын прокурорын зөвшөөрөлгүй хууль зөрчиж, УИХ-ын байтугай иргэний утсан харилцааг нь хянах үйл ажиллагаа явуулж байгаагүй. Хэрвээ тийм зүйл болвол ажлаа өгөхөд бэлэн байна. Улстөрийн намын санхүүжилтын тухай хуулийг ил тод болгоё гэдэг санаа нь, нэгдүгээрт, ААН, уул уурхай, банк санхүүгийн байгууллага хандив өгдөг. Улмаар хандив өгснийхөө төлөө буцаагаад ямар нэгэн хуулийг санаачлуулах эрсдэл үүсдэг. Үүнийг ил болгох нь үр дүнтэй" гэлээ.