Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Дашдаваа: АТГ үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт онцгой анхаарч, эрчимтэй шалгаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 21 секунд

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг хийж байна. Нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Эрүүгийн хуулийн үндэслэлгүй хөрөнгөжих гээд 22-ийн 10 яг танай байгууллагад хамгийн том зэвсэг болох заалт байгаа юм. Авлига авсан, өгсөн, албан тушаалаа урвуулан ашигласныг нотлоход хэцүү. Энэ заалт болон татварын заалтаар албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Энүүгээр л хөөгөөд байвал төрийн албан тушаалыг урвуулан ашиглаад, хөрөнгө мөнгөтэй болчихсон ч түүнийгээ ашиглаж чадахгүй болчихно. Нэгэнт ашиглаж чадахгүй бол энэ хүн энэ хөрөнгөний хойноос хөөцөлдөхөө болино. Дэлхий даяараа авлигатай тэмцэж байгаа гол зүйл заалт чинь энэ шүү дээ"

ХЗБХ-ны дарга С.Бямбацогт "Авлига авчихсан, хууль зөрчсөн, хулгай хийсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хөрөнгөө ашиглах, эзэмших эрхгүй болгочихвол авлига авахаа байчихна. Үүнд АТГ-ын дарга З.Дашдаваа тайлбар өгнө үү"

АТГ-ын дарга З.Дашдаваа "Манай байгууллага 43 мянга гаруй албан тушаалтны ХОМ-ийг хянаж байгаа. Бид үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийг араас эрчимтэй хөөцөлдөж байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийг шалгахад нэг хүндрэлтэй асуудал байдаг. Шалгалтын ажиллагаа явуулахад, жишээ нь Дондог гэх хүний байр Сүрэн гэдэг хүний нэр дээр байдаг. Тиймээс ашиг бүртгэгч гэх асуудлыг яримаар юм билээ. Бусад орнуудад байдаг. Тиймээс тухайн эзэмшиж байгаа хүнийг нь ашиг бүртгэгч гэдгээр эрүүгийн хариуцлагад татаад явах хууль эрхзүйн гаргалгаа бололцоо байдаг юм билээ. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудалд онцгой анхаарч, ажлаа нэлээн эрчимжүүлж байна. Энэ жил гэхэд гомдол хянан шалгах хэлтэст төрийн албан хаагчид үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 600 гаруй гомдол ирсэнийг шалгаж, 40 гаруй хэргийг нь татсан байгаа" гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.