Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "5.1 их наяд төгрөгийн зардал гаргачихаад МАН, Засгийн газар ковидын өмнө бууж өглөө. Ямар олон үхэл, бэрхшээлийн дунд байгаагаа бүгд мэдэж байгаа. Юмны үнэ өссөөд эхэллээ. Зарим нь 39 хувь хүртэл өссөн байна. МАН-ын болон Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн асуудлуудыг инфляцын түвшинтэй уялдуулж үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Үнийн өсөлт цалинг нь идчихсэн. Эрүүл мэндийн ажилтнуудын дундаж цалин 639,000 төгрөг байгаа. Улсын төсвийн дундаж цалин 1,390,000 гэж байна. Өнөөдөр гадаа эрүүл мэндийн салбарын ажилтнууд жагсаал хийгээд найм хонолоо. Энэ хүмүүс өөрсдийнхөө төлөө цалингаа нэмүүлэхээс илүү 3 сая монголчуудын эрүүл мэндийн төлөө 56,000 ажилтнууд өдөр шөнөгүй зүтгээд бүр туйлдлаа" гэв.

Хуралдаан үргэлжилж байна.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүд рүү гурван сарын хугацаатай томилжээ
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүд рүү гурван сарын хугацаатай томилжээ
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.