Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүд рүү гурван сарын хугацаатай томилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Замын-Үүд суманд нөхцөл байдал хүндэрч орох гарах бараа таваар гацсан байдалтай зургаан сарын нүүр үзэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа билээ. Тэгвэл НХМГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүд дахь боомт руу томилжээ. Уг мэдээллийг НМХГ-ын хэвлэл, мэдээллийн хэлтсээс тодруулахад "Уг мэдээлэл үнэн. Л.Эрдэнэчулуун даргыг Замын-Үүдийн боомт руу сэлгэн ажиллуулах тушаал өнөөдөр буюу долдугаар сарын 6-нд гарсан. Тушаалд "Байгууллагын удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, тэргүүний дадлага туршлагыг бусдад эзэмшүүлэх зорилгоор НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүрэгт ажилд долдугаар сарын 09-ны өдрөөс эхлэн гурван сарын хугацаатай сэлгэн ажиллуулсугай" гэжээ.

Х.Нямбаатараар ахлуулсан хуулийнхны ажлын хэсэг Замын-Үүдэд баривчилгаа хийх бололтой
Х.Нямбаатараар ахлуулсан хуулийнхны ажлын хэсэг Замын-Үүдэд баривчилгаа хийх бололтой
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.