Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Азжаргал: АТГ-ыг сайн ажиллаж байгаа гэж хэлэхгүй

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 26 секунд

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг хийж байна. Нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Авлига буурахгүй байгаа шалтгаан юу вэ. Та АТГ-ыг хэр сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Үнэлгээ өгөөч"

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал "Авлига буурахгүй байгаа нь нэг зүйлээс шалтгаалаагүй. Хууль эрхзүйн орчин, хүний ёс суртахуун гэх мэт олон зүйлээс шалтгаална. Бид соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлаа төгс төгөлдөр хэмжээнд явуулж чадахгүй байна. Жишээ нь, Барууны орнуудад авлигыг "Үл тэвчих үзэл" гээд сургуульд байхаас нь авлигын хор хөнөөл бүхнийг суулгаж өгдөг. Би АТГ-ын сайн ажиллаж байгаа гэхгүй. Гэхдээ бас муу байгаа гэж хэлэхэд хэцүү. Жишээ нь, бид эцсийн өмчлөгчийг бүртгэдэг болгодог, Шилэн дансны хуультай болсон. Үр дүнгүүд бий. АТГ-ын үйл ажиллагааг сайжруулаад явах болно. Тодорхой хэргүүдийг та асууж байна. Би үүнд хувийн үнэлэлт дүгнэлт өгч болохгүй. Тавдугаарт, хууль шүүхийн зураг зурдаг шүүгч, цагдаа, прокурор, АТГ гэж байна. Үүнийг шалгаж байгаа асуудал бий.

Манай Үндсэн хуулийн 16.14 дээр "Гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно" гэж бий. Би ажиллаж байхдаа гарцаагүй баримтан дээр тулгуурлаж л хэргийг шийдвэрлэдэг. Хэн нэгнийг хэлмэгдүүлсэн зүйл надад байхгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал. Хөрөнгө орлогын мэдүүлгийг бид шалгадаг. График, гомдол мэдээллээр мөн шалгана. Нэрээ нууцалсан иргэнээс мөн авч шалгана. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөр сүүлийн үед нэлээн олон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "АТГ сайн ажиллаагүй бол муу ажилласан гэсэн үг. Бүртгэлийн хууль, Шилэн дансны хуулийг та нар хийсэн юм биш" гэлээ.

Ц.Мөнх-Оргил: Оцогноод байгаа шүүгч, тэдний бэлэг сэлтийг барьж гүйдэг хуулийнханд ямар хариуцлага тооцох ёстой вэ
Ц.Мөнх-Оргил: Оцогноод байгаа шүүгч, тэдний бэлэг сэлтийг барьж гүйдэг хуулийнханд ямар хариуцлага тооцох ёстой вэ
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.