Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

16-17 насны хүүхдүүдийн 49.5 хувь нь вакцины I тунгаа хийлгэжээ

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 21 секунд

Нийслэлд болон орон нутагт дархлаажуулалтын ажил үргэлжилсээр байна. "Спутник V” вакцины хоёрдугаар тунг өчигдөр буюу Даваа гарагаас эхлэн 65-аас дээш насныханд хийж эхэлсэн билээ. Тэгвэл өчигдөр буюу долдугаар сарын 5-нд нийслэлийн хэмжээнд I тунд 5523, II тунд 4743, нийт 10266 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэхдээ жирэмсэн эх 170, 12-15 насны 3887, 16-17 насны 981 хүүхдийг дархлаажуулалтад хамруулсан аж.

Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш хугацаанд нийслэлийн 18-аас дээш насны 1.035.906 иргэн I тунд, 894.501 иргэн II тунд хамрагдаад байгаа талаар албаныхан мэдээллээ. Түүнчлэн жирэмсэн эхчүүдийн 22.6 хувь буюу 2672 нь вакцины нэгдүгээр тундаа хамрагдаад байна. Мөн нийт 12-15 насны 30133 (29.7 хувь), 16-17 насны 17739 (49.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэжээ.

Харин өнөөдөр буюу долдугаар сарын 6-нд Улаанбаатар хотод суурин 28 цэгт 44 багийн 314 эмч, ажилтан ажиллаж, 16574 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.

Б.Болдсайхан: УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 10 хүүхдийн хагалгааны зардлыг даана гэж амласан
Б.Болдсайхан: УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 10 хүүхдийн хагалгааны зардлыг даана гэж амласан
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.