АН-ынхан Засгийн газарт шаардлага хүргүүлжээ. Тодруулбал, зургаан үндсэн асуудлын дагуу шаардлагаа хүргүүлсэн байна.
Нэгдүгээрт, "Төсвийн тодотголыг жинхэнэ утгаар нь хийж, хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах,
Хоёрдугаарт, Эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, урин дулаан цагийг ашиглан хээрийн эмнэлгийг яаралтай байгуулах, тэнд ажиллагсдын цалин урамшууллыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмж орны тоо, эм хангамжид төсвийн хөрөнгө оруулалтаас хэмнэсэн мөнгийг зарцуулахыг УИХ, Засгийн газраас шаардаж байна.
Гуравдугаарт, Төрийн бүх шатны албан хаагчдын сахилга хариуцлагыг чангатгаж, ялангуяа иргэдэд үйлчилдэг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албаныханд иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хүндэтгэх чиглэлээр Үндсэн хууль болон бусад олон улсын актуудыг танилцуулах, харилцааны наад захын соёлыг таниулсан сургалтуудыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна.
Дөрөвдүгээрт, Хоёр жил гаруйн хугацаанд бизнес зогсож, айл өрхүүдийн орлого эрс багасаад буй хүнд нөхцөлд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хэд дахин нэмэгдэж, энэ нь иргэдийн амьдралд маш хүнд тусаж байна.
Тавдугаарт, Улс орон эдийн засгийн гүн хямралд орсон энэ үед иргэдийн амьдралд тулгамдаад буй дээрх асуудлуудыг шийдэхийн тулд УИХ-д амрах эрх байхгүй гэж АН үзэж байна.
Зургаадугаарт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танхимын гишүүддээ хариуцлага тооцох бүрэн эрх бий гэжээ.
Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.