Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: ХХБ-ны эрх бүхий албан тушаалтан үйлчлүүлэгчийн хувийн дансны мэдээллийг орж үзсэн 

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 21 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Банкны тухай хуулиар хувь хүний мэдээлэл нууцлалтай байдаг. Гэтэл сүүлийн үед сошиалаар төлбөр тооцооны мэдээлэл баримтууд ил гараад байна. Банк болон ААН-ийн хооронд хийсэн хэлцлүүд ил гардаг. Энэ мэдээллийг нээлттэй байх учиргүй гэж бодож байна. Мөн мэдээллийг ил болговол ямар хуулийн зохицуулалт байгаа вэ?"

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Энэ хуулийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа цахимын гурван хууль явах юм. Тоон гарын үсэг, кибер аюулгүй байдлын хууль, хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл явна. Үүнд хувь хүний нууц мэдээллийг яаж хамгаалах тухай бий. Хувь хүний мэдээлэл нууц хаалттай байна.

Саяхан нэг хэрэг гарсан. Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.долларыг хүний данснаас өөр итгэмжлэл ашиглаад авсан асуудал гарсан. Энэ хэргийг шалгах явцад тухайн хүний дансанд орсон мөнгөний талаар мэдээллийг банкны эрх бүхий ажилтан орж үзсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ бол тухайн ажилтанд хариуцлага тооцох маш том асуудал юм. Тиймээс бид цахимын дөрвөн хуулиар

  • Нэг хэсэг ил болгох бүх мэдээллээ ил тавьж
  • Нөгөө хэсгийн мэдээллийг олж авч болдог, эргэлтэд оруулж болдог
  • Үлдсэн хэсгийн мэдээ нь хаалттай мэдээ байна.

Хаалттай мэдээлэлд халдвал өөрөөсөө маш том хариуцлага араасаа дагуулах ёстой. Зарим эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтуудыг ч хөндөж хариуцлагыг чангаруулах агуулгаар энэ хуулиудыг цогцоор нь оруулахыг зорьж байгаа юм" гэв.

Дархан-Уул аймаг энэ сарын 9-нөөс зорчих хөдөлгөөнөө нээнэ
Дархан-Уул аймаг энэ сарын 9-нөөс зорчих хөдөлгөөнөө нээнэ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.