УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль"-ийн эцсийн найруулгад техникийн шинжтэй засвар байгааг онцлов. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Редакцийн засвараар авлаа. Эцсийн найруулгын уншилтад үүнийг анхааръя. Олон УИХ-ын гишүүн, сайд дарга нар халдвар авсан байгаа. Үүнээс шалтгаалаад УИХ-ын Тамгын газрын 68 ажилтан тусгаарлалтад орсон. 30 орчим ажилтан бас халдвар авсан. Тиймээс эцсийн хэлэлцүүлэг болон хэлэлцүүлгүүд дээр ажилтнуудын хүчин чадал дутагдаж байна. Алдаа зөрчил гарах магадлалтай байгаа тул хаа хаанаа хариуцлагатай байх шаардлагатай байна" гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.